​ Аялал жуулчлалын салбараас анх удаа тэрбум ам.долларын орлого оллоо

Х.Батсайхан
2023/11/02

Монгол Улс 2019 онд 577,000 жуулчин хүлээж авсан нь энэ салбарын дээд амжилт байжээ. Тэгвэл энэ амжилтыг 2023 оны эхний 10 сард эвдэж, 600,000 жуулчин хүлээж авсан байна. Монголд ирсэн аялагчдын дийлэнхийг ОХУ, БНХАУ, БНСУ-ын жуулчид бүрдүүлжээ.
Монгол Улсад аяллын зорилгоор визгүй зорчдог улсын тоо энэ оны эхэнд 34 байсан бол дипломат хүчин чармайлтын үр дүнд 61 болгож нэмэгдүүлсэн байна. Энэ нь аялал жуулчлалын салбарын өсөлтөд эергээр нөлөөлжээ.
Энэ оны эхний 10 сарын байдлаар, манай улс 600,000 жуулчин хүлээн авч, аялал жуулчлалаас олох орлогын хэмжээ анх удаа тэрбум ам.доллараас /3.45 их наяд төгрөг/ давсан байна. Засгийн газраас зарласан “Монголд зочлох жил” 2025 он хүртэл үргэлжлэх учир одоо бидэнд өсөлтийг тогтоон барих, өсгөх амаргүй зорилт тавигдаад байна.

Гэрэл зургийг МРА



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 176.66.87.78
    2023/11/02

    Ихэнх н сохор зоосгүй тэнүүлч бадарчин хиппи нүүд...

    Хариулах
  • 66.181.186.218
    2023/11/02

    Ихэнхийг нь гадаадын онгоцны зардал шүү. Модон тоо

    Хариулах