НӨАТ-ын буцаалтыг 5 хувьд хүргэх асуудлыг судлах Ажлын хэсэг дүгнэлтээ өнөөдөр танилцуулна

Х.Батсайхан
2023/11/07

Өнөөдөр УИХ-ын гурван Байнгын хороо хуралдаж, энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлуудад санал дүгнэлтээ гаргана. 

10.30 цагаас Жанжин Д.Сүхбаатар танхимд эхлэх Төсвийн байнгын хорооны хуралдаанаар 2024 оны төсөв, НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувьд хүргэх асуудлыг судлах ажлын хэсгийн санал дүгнэлтийг хэлэлцэж байна. Өнөөдрийн хуралдаанаар дээрхээс гадна  Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэнэ. 

Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт болон Байнгын хороодын төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ. 

Харин Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлт,  Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэнэ. 

Түүнчлэн, Хянан шалгах түр хороо 14.30 цагаас хуралдаж, эмийн үнийн өсөлтийн шалтгаан, хянан шалгагчийг томилох асуудал хэлэлцэнэ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна