Монголын “эзэн” хэмээн нэрлэгдэж явсан “сахал” Д.Эрдэнэбилэгийн гэх албан тушаалтнууд, эрх мэдэлтнүүд олноороо хамрагдсан дуулиантай хэргийн урьдчилан хэлэлцүүлэг энэ сарын 21-нд буюу ирэх мягмар гарагт болох товч гарчээ.
Н.Золжаргал, Д.Ганбат, Б.Болор, Д.Сугар нарын “томчууд” холбогджээ
Өмнө нь Д.Эрдэнэбилэгийг "шүүнэ, хорино" гэх мэдээлэл урсдаг байсан ч энэ удаа маш том хүрээг хамарч байгаа нь анхаарал татаж байна.
Д.Эрдэнэбилэг буюу сахал хочит Д.Эрдэнэбилэг нарын нэр бүхий 20 хүнд холбогдох Эрүүгийн хэрэг 2023 оны 10 сарын 12-нд нээгдсэн байдаг.
Тодруулбал, Нийслэлийн Прокурорын газраас дээрх хэрэгт Зам тээврийн хөгжлийн сайд асан Д.Ганбат, Сангийн сайд асан, Монгол-Оросын хамтарсан хөрөнгө оруулалттай Ерөнхий боловсролын 3-р сургуулийн захирал Б.Болор, Монгол банкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал, Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Сугар, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Төрийн өмчийн хорооны дарга асан, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Н.Нанзаддорж зэрэг төрийн хариуцлагатай албан тушаалтнуудыг яллагдагчаар татжээ.
Мөн Зам тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Доржханд, Зам тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын албаны дарга Б.Минжбадам, Ялгуусан ХХК-ийн захирал Л.Санжаадорж, Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон, Кью Си Эс компанийн удирдлагууд Г.Ганзориг, Э.Шижир, Монголиан Коппер Корпорейшн ХХК-ийн захирал Ц.Пүрэвтүшин, Дархан төмөрлөгийн гүйцэтгэх захирал асан Д.Батжавхлан, Р.Мөнхтуул, Б.Мөнхсоёл, Д.Эрэвгийлхам, Д.Энхтунгалаг,Ч.Энхболд, С.Уранчимэг нарын 20 хүнд яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.
“Юу болов”
Шүүх хурлаар Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг Монголд оруулж ирэхдээ мөнгө угаах замаар эрх мэдэл албан тушаалын бүлэглэл бий болгосон байж болзошгүй, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн концессын гэрээ, Хөтөл цемент шохойн үйлдвэрийн хувьчлал, Төмөртэйн ордоос Болд төмөр Ерөө гол компанийн төмөр замын Хандгайт өртөө хүртэлх 33.4 км төмөр замын асуудлыг дэнсэлнэ гэдгийг эх сурвалжууд хэлж буй.
Монгол Улсын эдийн засагт онц их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй хэмээн шүүгдэх гэж буй Д.Эрдэнэбилэг нарын холбогдох хэргийг сүүлийн гурван жилийн хугцааанд нийтдээ гурван удаа шүүхээр хэлэлцэгдсэн ч гол холбогдогч Д.Эрдэнэбилэгийг гадаадад эмчлүүлж байгаа буюу Монгол Улсад байхгүй гэдэг шалтгаанаар хойшилсоор ирсэн билээ.
Харин одоо уг хэргийн үнэн мөнийг олох уу гэдэг хэдхэн хоногийн дараа тодорхой болох нь...
Эцэст нь, хууль хүн бүрт ижил тэгш үйлчлэх учиртай бөгөөд “томчууд”-ын хөлд хөдөлмөрлөж яваа залуус үрэгдэх вий гэсэн эмзэглэл, болгоомжлол буйг ч дурдах нь зүйтэй юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.161.198
Яаая гал гарах нь ээ
Хариулах