Тайландын нийслэл Бангкок хотод болж буй пара байт харвааны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс Монгол Улын тамирчин Д.Сэлэнгээ хүрэл медаль хүртжээ.
Азийн АШТ-д манай улсаас дасгалжуулагч Б.Золбоо, Б.Оюун-Эрдэнийн удирдлага дор гурван тамирчин өрсөлдөж байгаагаас ганцаарчилсан төрөлд Д.Сэлэнгээ ийнхүү медалийн салхийг хагалаад байна. Тэрбээр пара байт харвааны Азийн АШТ-ээс медаль хүртсэн Монголын хоёр дахь тамирчин болжээ.
Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Д.Баатаржав 2004 онд Азийн АШТ-ээс Монголын тамирчдын анхны, Д.Сэлэнгээг медаль хүртэх хүртэл цорын ганц алтан медалийг хүртэж байв.
Д.Сэлэнгээ пара байтын ДАШТ-ий хүрэл медальтай, “Токио-2020” паралимпын наадамд эх орноо төлөөлөн өрсөлдсөн тамирчин юм.
Азийн АШТ энэ сарыын 24-нд өндөрлөнө.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна