“Boeing 787” Dreamliner онгоцоор анх удаа Антарктидад буужээ

Х.Батсайхан
Өчигдөр 09 цаг 17 минут

Антарктид дахь Норвегийн судалгааны төвөөс холгүй Тролль онгоцны буудалд “Boeing 787” Dreamliner хөлөг анх удаа газардсан түүхэн үйл явдал энэ сарын 15-нд болжээ. Энэ нь Өмнөд мөсөн туйлд энэ загварын онгоц газардсан анхны тохиолдол болсон байна. Түүхэн нислэгийг Норвегийн туйлын институт (Norsk Polarinstitutt) иргэний агаарын тээврийн “Norse Atlantic Airways” компани хамтран зохион байгуулжээ.

Онгоц энэ сарын 13-нд Ослогоос хөөрч, нөгөөдөр нь зорьсон газраа хүрсэн аж. Онгоцонд Норвег болон олон улсын эрдэмтэд нийлсэн 45 зорчигч, 12 тонн туйлын судалгаанд хэрэгтэй техник хэрэгсэл, хоол хүнс ачсан байжээ. Онгоц Өмнөд туйлд хоноод 16-ны өглөө буцаж хөөрсөн аж. 

Энэ удаагийн нислэгийн ач холбогдол нь логистикийн шинэ маршрут нээсэнд оршиж байна гэж зохион байгуулагчид нь мэдэгдэж байна. “Боинг” компанийн гаргасан мэдэгдэлд дурдсанаар энэ загварын онгоц нь ӨАБНУ-аас замдаа цэнэглэхгүйгээр Өмнөд туйлд хүрэх боломжтой юм байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна