Зүүн Азийн улсууд сагсанбөмбөгийн Супер лигтэй болно

Х.Батсайхан
2023/11/23

Зүүн Азийн сагсанбөмбөгийн холбооны Захирлуудын зөвлөлийн ээлжит хурал ирэх оны гуравдугаар сарын 23-нд Улаанбаатар хотод болно. Хуралд холбооны тэргүүн, алдарт сагсан бөмбөгч Яо Мин болон гишүүн улсуудын сагсан бөмбөгийн үндэсний холбоодын удирдлагууд ирж, хөгжлийн чухал асуудлуудыг хэлэлцэнэ.

Тэдгээрээс сагсанбөмбөг сонирхогчдын анхаарлыг хамгийн ихээр татах нь Зүүн Азийн сагсанбөмбөгийн холбооны гишүүн улсууд Супер лигийн тэмцээнтэй болох тухай асуудал. Өдгөө яг энэ нэрээр зохиогдож байгаа тэмцээн бий ч найман багтай, оролцогч улс нь БНХАУ, БНСУ, Тайвань, Филиппин, Японоор хязгаарлагдаж байгаа юм.

Зүүн Азийн сагсанбөмбөгийн холбоонд Монгол, БНХАУ, Япон, Тайвань, БНСУ, Ардчилсан Солонгос, Хонконг, Макао багтдаг юм. 

Дашрамд, хурлын хүрээнд Монголд ирэх Яо Мин Азийн хамгийн алдартай сагсанбөмбөгчдийн нэг бөгөөд “Хьюстон рокитс” багт тоглож, “Бүх оддын тоглолт”-д олон удаа оролцсон, 2016 онд Шакил О Нил, Аллен Айверсон нарын хамтаар А.Нейсмитийн нэрэмжит Сагсанбөмбөгийн Алдрын танхимд элссэн юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна