Цагаан ордны эмч асан Жо Байденыг “Дахиж Ерөнхийлөгчөөр ажиллах боломжгүй” гэж дүгнэжээ

Х.Батсайхан
2023/11/27

Ирэх сонгуульд нэр дэвшин өрсөлдөхөө илэрхийлээд байгаа АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байденыг албан үүргээ дахин нэг сонгуульд гүйцэтгэх бие махбодын боломж байхгүй гэж эмчилж байсан эмч нь мэдэгджээ.

“Fox News” телевизэд ярилцлага өгөхдөө дээрх мэдэгдлийг хийсэн Ронни Жексон нь Цагаан ордны эмч байсан, Ерөнхийлөгчдийн биеийн байдлыг сайн мэдэх нэгэн бөгөөд хэрвээ дахин сонгогдвол өөрөө улс орны хувьд маш том эрсдэл болж хувирна гэж анхааруулсан байна.
“Би Бага Жорж Буш, Барак Обама, Доналд Трампыг эмчилж байсан. Улс орныг хэвийн удирдахад бие махбод, сэтгэцийн хувьд ямар байх ёстой байдгийг мэднэ. Жо Байденд тэр зүйл алга. Төрийн тэргүүн байж чадахгүйгээ тэр өмнө нь нэг бус удаа харуулсан. Цаашдаа улам л дордоно” гэж Р.Жексон ярьжээ.



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.40.209
    2023/11/30

    Umdunduu baadag erenhiilegch

    Хариулах
  • 202.9.47.30
    2023/11/27

    Ардчилал ЕХ АНУ Их долоогийн бүлгийн орнуудын цаана хуйвалдааны онол явагдаж байдаг.

    Хариулах
  • 202.126.88.154
    2023/11/27

    Ach zee naraa harah tsag. Aa Harin Trump bol ih l zuil uzej suuna. Huchtei udirdagch bolhor

    Хариулах