Хүний амийг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарчээ

Zuv.mn
2023/11/29

Ховд аймагт хоолой амаа скочоор ороолгуулж нас барсан хэрэг гарчээ. 

Тодруулбал, “Ховд аймгийн Дөргөн суманд эрэгтэй хүний цогцос олдсон” гэх дуудлага энэ сарын 28-ны 04:00 цагт цагдаагийн байгууллагад ирсэн байна. Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид шалгахад, 40 настай, эрэгтэй "Д" нь хоолой, амаа скочоор ороолгуулж нас барсан байдалтай олджээ.

Хэргийг Ховд аймгийн цагдаагийн газар шалгаж байна. Урьдчилсан байдлаар хохирогч амьсгал бүтэлтийн улмаас нас барсан байж болзошгүй гэв.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна