САЙН МЭДЭЭ: "Бүтээлч хотуудын сүлжээ"-нд Улаанбаатар хот нэгдэнэ

2023/11/30

Шинэ сарыг бид САЙХАН МЭДЭЭ-гээр  угтах нь ээ. Учир нь Улаанбаатар хот "Дэлхийн бүтээлч хотуудын сүлжээ"-нд орж байгаа батламжийг ЮНЕСКО-гийн төлөөлөгчид  манай хотын төлөөлөгчдөд гардуулах ёслол маргааш болохоор болжээ. Тодруулбал, тус арга хэмжээг НИТХ, НЗДТГ, Нийслэлийн жижиг дунд, үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ,  Нийслэлийн Соёл урлагийн газар хамтран 12 дугаар сарын 1-ний өдрийн 11 цаг 40 минутад Яармаг дахь Улаанбатар хотын Хангарьд ордонд зохион байгуулахаар болсон байна. Нээлтэд ЮНЕСКО-гийн Зүүн ази дахь Төлөөлөгчийн газрын

захирал Шахбаз Хан, НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар нар оролцож үг хэлэх аж.

 “Бүтээлч хотуудын сүлжээ” (UCCN)-нь 2004 оны 6-р сард байгуулагдсан ба одоогоор 90 гаруй гишүүн орны 295 хотууд нэгдэн орсон байдаг аж. Нэгдсэн Үндэсний байгууллагаас баталсан “Тогтвортой хөгжил-2030” хөтөлбөрийн 11 дэх зорилтын хэрэгжилтийг эрчимжүүлэх хүрээнд бүтээлч үйлдвэрлэлийн салбараар хотын эдийн засгийг өсгөж, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх үндсэн зорилготой юм байна. 

Дэлхийн улс орнууд бүтээлч байдлыг хотын хөгжлийн стратегийн гол хүчин зүйл гэж үзэх ёстой гэсэн үзэл баримтлалыг дэмжиж, ЮНЕСКО-гийн “БҮТЭЭЛЧ ХОТЫН СҮЛЖЭЭ”-нд нэгдсээр буй.

 Энэхүү сүлжээг бүрдүүлж буй хотуудын хөгжлийн төлөвлөгөөний гол цөм нь бүтээлч байдал, соёлын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, олон улсын түвшинд идэвхтэй хамтран ажиллах нийтлэг зорилготой аж.




Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.113.25
    2023/12/01

    Жолоочгүй мэтро гэх мэт

    Хариулах
  • 202.126.90.143
    2023/12/01

    Buteelch hotoo irged ni ulam bolvosrongui bolgooroi

    Хариулах