НҮҮРСНИЙ СОНСГОЛ: Д.Бат-Эрдэнийн хамаарал бүхий этгээдүүд ТУЗ-ийн дарга, гүйцэтгэх захирлаар томилогдож байжээ

С.Гандэлгэр
2023/12/04

Тавантолгой ХК-ийн 2009.01.16-ны өдрийн нэгдүгээр тогтоолоор ТУЗ-ийн даргаар Д.Бат-Эрдэнийг сонгосон бөгөөд, 2011 онд өөрийнх нь хүсэлтийг үндэслэн чөлөөлсөн байна. 

Жижиг хувьцаа эзэмшигчийг орон нутгийн өмчийн төлөөлөгчөөр томилсон нь "Төрийн болон орон нутгийн төлөөлөл өмчийн хөрөнгийн тухай хуулийн 18,21 зүйлийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор журам зөрчин томилогдсон байна. 

ТУЗ-ийн дарга болон гүйцэтгэх захирлыг томилох асуудлыг 51 хувийн хувьцаа эзэмшигч ӨМНӨГОВЬ ИТХ саналаар шийдвэрлэх ёстой ч 2009.05.01-ний өдрөөс 49 хувийн хувьцаа эзэмшигч тал шийдвэрлэж ирсэн байна. Эндээс харвал Тавантолгой ХК-тай нэр холбогдож УИХ-ын гишүүнээсээ түдгэлзсэн Д.Бат-Эрдэнэ болон түүний хамаарал бүхий хүмүүс ТУЗ-ийн дарга, гүйцэтгэх захирлаар томилогджээ. 

ТУЗ-ийн дарга

  • Д.Бат-Эрдэнэ
  • Б.Түвшинбаяр/Бат-Эрдэнийн үеэл/
  • С.Мөнхбаяр
  • В.Мөнхбаяр
  • Б.Түвшинбаяр/Бат-Эрдэнийн үеэл/
  • Г.Цог-Өрнөх

Гүйцэтгэх захирал

  • Ч.Энхбаяр
  • Р.Зоригтбаатар
  • Д.Нэмэхбаяр
  • Х.Түмэнбаяр
  • Ч.Цэцэг-Өлзий/Д.Бат-Эрдэнийн үеэл/
  • Р.Сэддорж/Д.Бат-Эрдэнийн үеэл/
  • Ж.Доржсүрэн
  • П.Сайнзориг


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.235
    2023/12/04

    Ene bol Mash Tom Avilgiin Neg jishee bn. Avilgal Alban tus haal urvuulahiig ch Ulsaas ur avsaan gj uzne

    Хариулах