“Steppe Gold Ltd” ХХК-ийн үйл ажиллагаа явуулдаг “Алтан цагаан овоо” полиметаллын орд үнэлгээг “Stonegate Capital Partners”-ын шинжээчид 2.2 тэрбум ам.доллараар тогтоожээ. Тодруулбал, уг ордоос энэ хэмжээний ашиг олох боломжтой гэж тооцсон байна.
“Алтан цагаан овоо” орд нь алт, мөнгө, цайр, хар тугалга агуулдаг полиметаллын орд бөгөөд 1.1 сая унци алт, 11.7 сая унц мөнгөний нөөцтэй, нэг тонн хүдэрт 1.13 грамм алт, 12.43 тонн мөнгө агуулагддаг байна. Жилд 100.000 унци алт олборлоод явахад 14 жил ашиглана гэж тооцжээ.
“Steppe Gold Ltd” ХХК-нь Монгол улсад бүртгэлтэй, Монголын компани бөгөөд Торонтогийн хөрөнгийн биржид IPO гаргаж, 25 сая канад доллар хөрөнгө оруулагчдаас татаж байжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.189.166
больж үз монголчуудад ямар ч ашиггүй ашигт малтмал ашиглаад юу хийнэ оюу толгойг нүдээ чилтэл харлаа юу ч өгөсөнгүй хойт үе минь эрхбиш ухаантай байх биз дээ монголчуудад хүртэхгүй бол зүгээр л хөрсөндөө байж байг дэлхий даяараа юу ч болж байгаа болохоор үнэ хүрнэ зүгээр
Хариулах