80 орчим мянган тонн улаан буудай импортоор авна

Х.Батсайхан
2023/12/13

Засгийн газрын хуралдааны дараа ХХАХҮ-ийн сайд Х.Болорчулуун мэдээлэл өглөө. Манай улс энэ жил 456 мянган тонн үр тариа хурааж авчээ. Үүний 435 мянган тонн нь улаан буудай байсан байна. Харамсалтай нь, нийт улаан буудайны 20 гаруй хувь нь чанарын ангилал доошилжээ.

Тиймээс гурил үйлдвэрлэхэд шаардлагатай 270-280 мянган тонн улаан буудайны 30 орчим хувийг гаднаас авах асуудлыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар шийдвэрлэсэн талаар сайд мэдээллээ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.187.132
    2023/12/13

    Баян хүнийг зам голохгүй. Тэгээд болоо

    Хариулах