Хятадад долоон жил сурсан оюутан “Миний 90 хувь нь хятад” гэж ярьдаг болжээ

Х.Батсайхан
2023/12/14

Кениэс 2016 онд БНХАУ-д ирж, Шанхайн Жиа Тонгийн их сургуулийн оюутан болсон Ноа Намванба өөрийнхөө талаар “Миний 90 хувь нь хятад” гэж ярьдаг болжээ. Shine.cn цахим хуудаст энэ талаар мэдээлжээ. 

Ноа Намвамба Найробигийн их сургуульд сурч байхдаа тухайн сургуульд нь байгуулагдсан Күнзийн институтээр дамжуулан БНХАУ-ын тухай мэдээллийг анх авчээ. Улмаар тус институтэд хятад хэл судалж улмаар суралцахаар ирсэн аж. Одоо бол бүрэн хятадажсан учир заримдаа эх орондоо буцаж очиход нь гэр бүл, ойр тойрныхон нь хүлээж авахад хэцүү байж магадгүй гэж санаа зовдгоо сурвалжлагчид ярьсан байх юм.

Цааш нь, “Багадаа кунфүтэй кино үзэж, Жет Лиг биширч өссөн. Ер нь кени залуус бүгд л Жет Лиг шүтдэг, Жет Ли шиг өшиглөж сурах нь кени залуусын хувьд бахархах чадвар гэж тооцогддог байсан” гэснээ, “Кеничүүд “Tecno”-гоос өөр гар утсанд огт итгэдэггүй. Одоо миний 90 хувь нь хятад болсон” гэж авчээ.

Кантон хэлээр ярьдаг, хятад найз нөхөдтэй, хятад хоолонд дуртай. Цаашдаа Кени, Хятадыг холбох, ард иргэдийг хооронд нь ойртуулах ажил хийх гэнэ.




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.183.28
    2023/12/15

    Мэдрэлүүд элийгээ хийж ийм юм нийтлээд байгаам

    Хариулах