Нүүрсний сонсгол өнөөдөр “Эрдэнэс Монгол” ХК-ийн долоон охин компанийн асуудлаар сонсгол явууллаа. Сонсголд 15 хүнийг гэрчээр дуудсанаас 10 хүн ирж, 66 хувийн ирцтэй хуралджээ.
Сонсголын төгсгөлд Д.Ганбат гишүүн компаниудаас ногдол ашиг хуваарилалтын талаар асуухад ЭТТ ХК-ийн Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын дарга Х.Мөнхжаргал энэ асуултад “Эрдэнэс Тавантолгой” ХК 2020 онд түүхэндээ ганц удаа 2019 оны ногдол ашгаас хуваарилсан. Цаашдаа ногдол ашгаа тогтмол өгөөд явах бодлого барьж ажиллана” гэж хариулав. .
“Шивээ овоо” ХК түүхэндээ ногдол ашиг хуваарилж байгаагүй гэсэн бол Багануур хК сүүлийн дөрвөн жил ногдол ашиг хуваарилаагүй гэсэн хариуг өгцгөөлөө.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна