Монгол Улсын Засгийн газрын баталгаатай "Самурай" бондын 30 тэрбум иенийн өр төлбөрийг өнөөдөр /2023.12.25/ төллөө.
Ингэснээр Монгол Улс ойрын үед төлөх ёстой байсан өр, төлбөрүүдийг бүрэн зохицуулж, 2024, 2025 онд төлөх өр төлбөргүй боллоо. Өөрөөр хэлбэл, хоёр жилийн турш гадаад валютын нөөцөө хуримтлуулах, Монгол Улсын зээлжих зэрэглэл өсөх нөлөө үзүүлэх боломжтой болжээ.
Зээлжих зэрэглэл өссөнөөр Засгийн газар төдийгүй хувийн хэвшлийнхэн олон улсаас эх үүсвэр татахад хүү нь багасан сайн нөлөө үзүүлнэ гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан онцлов.
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар сүүлийн жилүүдэд “Мазаалай” бондын 500 сая ам.доллар, “Гэрэгэ” бондын 800 сая ам.доллар, “Чингис” бондын 1.5 тэрбум ам.доллар, “Евро” бондын 500 сая ам.доллар, “Самуурай” бондын 30 тэрбум иенийн өрийг тус, тус барагдуулаад байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.21.107.17
Жавхлан сайн ажиллаж байна. Мэдлэг чадвартай залуу юм. Тэхдээ бас даруухан
Хариулах