​ Б.Чойжилсүрэн сайд ОХУ-ын Ерөнхий сайдын орлогчтой уулзаж, шатахуун, эрчим хүчний асуудлаар хэлэлцээр хийжээ

Х.Батсайхан
2023/12/26

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн өчигдөр ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч Александр Новактай уулзаж, хэлэлцээр хийжээ.

Уулзалтын үеэр хоёр тал ОХУ-аас Монгол Улсад ирэх оны нэгдүгээр улирлыг дуустал шатахуун,  эрчим хүч тогтвортой нийлүүлэх асуудлаар Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах боломжийн талаар хэлэлцсэн гэж ОХУ-ын Засгийн газрын албан ёсны цахим хуудаст мэдээлсэн байна.    

Мөн Гуравдугаар цахилгаан станцыг өргөтгөх асуудлыг хөндөж ярилцжээ. Өргөтгөл хийгдвэл цахилгаан станцын хүчин чадал гурав дахин нэмэгдэхийг мэдээлэлд дурджээ. 

Жич: А.Новак бол ОХУ-ын Ерөнхийлөгчийн итгэлт хүн, газрын тос, байгалийн хийн асуудал дээр шийдвэр гаргадаг гол кадр гэгддэг. Тэрбээр хэдхэн хоногийн өмнө Бээжинд айлчилж, БНХАУ-д нийлүүлэх байгалийн хийн хэмжээг цаашид өсгөх асуудлаар хэлэлцээр хийгээд ирсэн. Хэлэлцээрийн сэдэвт Монголын нутгаар тавигдах хийн хоолойн асуудалд орж магадгүй талаар хэвлэлд мэдээлж байсан билээ.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна