Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар мэдээлэл хийлээ. Тэрбээр “ОХУ-аас авах шатахууны үнэ ирэх сард багасаж орж ирж байгаа. Энэ сард 855 ам.доллар байсан бол ирэх сард 805-аар нийлүүлэхээр үнэ өгсөн байна. 253 вагон шатахуун ОХУ-аас наашаа ирж байгаа. Арванхоёрдугаар сард манай дундаж хэрэглээнээс 10 мянган тонноор илүү шатахуун орж ирнэ. Түлшний хувьд сарын хэрэглээнээс 25 мянган тонноор илүү орж ирэхээр байгаа. Тэгэхээр хомсдол гайгүй болно.
Өнөөдөр долоон ААН-ийн 200 гаруй колонкоос шатахуун түгээгдэж байгаа. “Петровис”, “МТ”, “Синчи ойл”, “Тэс петролеум” “Сод Монгол”, “Газ ойл”, “Монсуль” гэсэн долоон ААН-ийн 200 гаруй ШТС-уудаар Аи-92 зарагдаж байгаа. Бусад газраар зарагдахгүй байна. Импортын хувьд хэвийн, авдаг хэмжээндээ л авч байна. Тиймээс шатахууныхаа савыг дүүргэхтэй холбоотой асуудал гарч байна.
Шатахуунтай мөртлөө иргэдэд худалдаагүй хоёр тохиолдол илэрч, арга хэмжээ авагдсан” гэсэн мэдээлэл өглөө.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.178.180
орбит, найрамдалд 92 очер алга. Ганбаатар сайдаа баярлалаа.
Хариулах202.55.188.86
монхойчоол дандаа худлаа ярьдгийн гэсэн нэр зүүчээд байгаа наадах чинь
Хариулах66.181.180.97
хомсдоогүй гээд байсан хаа байна..хомсдол гайгүй болно гэдэгч юу гэж байгаа юм бэ.ард түмнийг хуурч байсан хэрэгүү
Хариулах