Бээжин хот “нэрийн хуудас” болсон гурван дугуйтаа бүрмөсөн хориглолоо

Х.Батсайхан
2024/01/02

БНХАУ-ын Бээжин хот энэ сарын 1-нээс гурван дугуйт мотоциклыг хэрэглээнээс бүрэн хасжээ. Гурван дугуйт мотоцикл нь тус улсын хувьд хамгийн түгээмэл тээврийн хэрэгсэл ч ийнхүү нийслэлээсээ эхлээд хориглож байна.

Журмыг зөрчсөн тохиолдолд эзнийг торгож, унааг нь устгалд оруулах хатуу зохицуулалттай гэнэ. Эрх баригчид энэ хуулийг 2021 оноос хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ч хойшлуулсаар энэ жил нь хэрэгжүүлж байгаа юм байна. Гурван дугуйт, цахилгаан тээврийн хэрэгсэл нь зам тээврийн ослын шалтгаан болдог, шатаж, гал түймэр дэгдээдэг гээд олон сул талтай байсан тул ийнхүү цэгцэлжээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.