Эхийгээ хөнөөсөн эмэгтэй шоронгоос суллагдмагцаа интернэтийн од болжээ

Х.Батсайхан
2024/01/02

Эхийгээ хөнөөсөн хэргээр 10 жилийн ял авсан Жипси Роуз Бланшар хэмээх эмэгтэй өнгөрсөн сарын өмнө шоронгоос суллагджээ. Тэрбээр суллагдсаныхаа дараа олон нийтийн сүлжээнд таван сая гаруй дагагчтай, од болж хувирсан байна.

Жипси Роуз Бланшар нь эхийгээ хөнөөсөн ч эх нь түүнийг бага байхаас нь тамлаж, уух шаардлагагүй эмүүдийг өндөр тунгаар өгч, эмийн үр дагавраас үүдсэн эмгэгийг төрөлхийн эмгэг мэтээр бусдад ойлгуулан хандив тусламж авдаг байжээ. Энэ байдлыг тэрбээр тэсвэрлэлгүй эхийгээ хөнөөсөн гэдэг бөгөөд гэхдээ нөхрийг нь аллагын гол зохион байгуулагчаар тооцож, илүү өндөр шийтгэл оноосон аж.
Жипси Роуз Бланшар шоронд хоригдож байхдаа өгсөн нэгэн ярилцлагадаа гэртээ, эхтэйгээ хамт байснаасаа илүү эрх чөлөө, аз жаргалтай байгаа гэж ярьж байжээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.179.130
    2024/01/02

    Chicken run geed huuheldei bii dee. Tsagaan hool

    Хариулах