Японы Ишикава мужид шинэ оны эхний өдөр болсон газар хөдлөлтийн хохирогчдын нөхцөл байдал хүнд байгаа талаар орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байна. Гамшгийн үеэр 200 гаруй барилга байшин шатаж, дэд бүтэц эвдэрч сүйдсэний улмаас хэдэн мянган байшин эрчим хүч болон халаалт, цэвэр бохир усны хангамжгүй болоод байгаа юм. Орон гэргүй болсон хүмүүс улс, халаалтгүй хоргодох байранд гадуур хувцастайгаа хоноглож байгаа аж.
Засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ешимаса Хаяшигийн хэлснээр, мягмараас лхагва гарагт шилжих шөнө 70 хүнийг хүнийг аварсан бөгөөд эрэн хайх аврах ажиллагааг үргэлжлүүлсээр байна. Харамсалтай нь, амиа алдагсдын тоо нэмэгдэж, 73-т хүрчээ. Гэсэн ч аврах албаны ноход нуранги доор хүн байна гэдэг дохиог ихээр өгсөн хэвээр, аврагчид тэдгээр газруудад шуурхай ажиллагаа явуулсаар байгаа тул хохирлын хэмжээ цаашид өсөх магадлалтай болохыг албаны эх сурвалж онцолсон байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.21.125.66
Монгол аврагчид очихгүй юм байх даа. Нөгөө Япончуудаас авах дуртай улс төрийхөн төрийн бусийхан ямар нэгэн юм ярьж хэлдэггүй ээ. Авах болохоор хамгийн ихийг авдаг нь Монгол, өгөхөө болохоор хамгийн их өгдөг улс нь энэ Япончууд ш дээ.
Хариулах