АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин оны эхнээс тав хоног олон нийтэд харагдалгүй “алга болж”, зургаа дахь хоног дээрээ эмнэлэгт хэвтсэн нь ил болсон талаар бид мэдээлсэн билээ. Түүнчлэн, өвчнийх нь оношийг нууцалж байгаа талаар дурьдсан. Тэгвэл Петагоны тэргүүн Ллойд Остин түрүү булчирхайн хорт хавдраар өвдсөн нь өнөөдөр ил болжээ.
Сайдын биеийг эмчилсэн эмч нар “Хавдар эрт шатандаа байгаа, эдгэрэх магадлал өндөр” гэж мэдэгдсэн талаар хэвлэлүүд мэдээлж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна