Энэтхэг улс Монголоос коксжих нүүрс импортлох хэлэлцээрээ үргэлжлүүлнэ

Х.Батсайхан
2024/01/11

Гангийн үйлдвэрлэлээр дэлхийд эхний байруудад бичигддэг Энэтхэг улс өнгөрсөн нэг жилийн хугацаанд ган импортлогч болж хувирчээ. Тэр дундаа салбарын ч, бүс нутгийн ч гол өрсөлдөгч БНХАУ-аас их хэмжээний ган худалдаж авах болсон байна. Тодруулбал, 2023 оны дөрөвдүгээр сараас хойш БНХАУ-аас импортолсон гангийн хэмжээ дээд амжилт тогтоожээ.

Тиймээс Энэтхэгийн Засгийн газраас ган хайлуулах гол түүхий эд болох коксжих нүүрсийг импортлох зорилгоор “Төрийн өмчийн компаниудын консорциум” байгуулах төлөвлөгөө боловсруулж байгаа аж. Энэхүү консорциум нь зах зээлээс коксжих нүүрс олж ирж, дотоодын гангийн үйлдвэрүүдийг коксын дутагдлаас гаргах зорилготой гэж Ройтерс мэдээлсэн байна. 

Салбарын яамнаас гаргасан мэдэгдэлд коксжих нүүрсний импортыг төрөлжүүлэх зорилтын хүрээнд Монгол Улсаас коксжих нүүрс авах хэлэлцээрээ үргэлжлүүлнэ гэсэн байна. 

Энэ зорилгоор явагдаж буй Монгол-Энэтхэгийн хэлэлцээрийн хүрээнд Монголоос коксжих нүүрсийг альтернатив арга зам ашиглан Энэтхэг рүү зөөвөрлөх, өртгийг бууруулах хүрээнд Монголд коксын үйлдвэр барьж, цэвэр коксыг Энэтхэг рүү зөөх зэрэг хувилбарууд яригдаж байгаа гэдгийг бид өмнө нь мэдээлсэн билээ.



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 172.56.177.222
    2024/01/15

    Teever ni yaj hiih yum bol Sonin bodlogo heregjvel sain bur mash sain

    Хариулах
  • 202.72.240.53
    2024/01/12

    ашигтай гэрээ хийгээрэй дээ бас цавчаа хийчэв

    Хариулах
  • 202.9.46.88
    2024/01/11

    Хол л юм

    Хариулах