ХХААХҮЯ улсын аварга малчин, фермер, саальчинд ХУВИН олгох 50 саяын тендер зарлажээ

С.Гандэлгэр
2024/01/15

Жил бүр цагаан сарын өмнө Улсын аварга малчин, аварга саальчин, аварга фермер, тариаланчдыг шалгаруулдаг. Энэ ажлыг ХХААХҮЯ-наас зохион байгуулдаг бөгөөд энэ жил хувин бэлэглэх тендер зарлажээ. Тендер 50 сая 400 мянган төгрөгийн үнийн дүнтэй бөгөөд энэ сарын 12-нд зарласан байна. 

Тендерт зааснаар 50 сая 400 төгрөгөөр Улсын аварга малчин, хошой аварга, малчин, фермер, саальчинд нийт 168 ширхэг гуулин бүслүүртэй модон хувин хийлгэх аж. Хуваагаад үзвэл нэг хувин тус бүрийн үнэ 300 мянга болж буй. 

Сануулахад Улсын аварга малчин, улсын хошой аварга малчин, улсын аварга фермер, саальчинд олгох өргөмжлөл, үнэмлэх хийлгэхэд 33.6 сая, 

Улсын аварга тариаланч хамт олох, улсын аварга тариаланчийн шагналд олгох алтадсан тариан түрүү бүхий шармал хээтэй мөнгөн аяганы тендер 60.5 сая,

Тариан түрүү, таван хошуу мал бүхий шармал хээтэй домбо захиалах тендер 33 сая,

Улсын аварга малчин, Улсын хошой аварга малчны дурсгалын цом 183.6 сая,

Улсын аварга малчин, улсын хошой аварга малчин, ферсер, саальчинд олгох мөнгөн аяга 159.6, 

Улсын аварга малчин, улсын хошой аварга малчин, саальчин, фермерт олгох гарын бэлгийн багц 33.6 сая,

Улсын аварга тариаланчийн шагналд олгох цом 50 сая төгрөгийн тендерүүдийг тус тус зарласан байна. 




Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.160.9
    2024/01/17

    ....ӨГӨХГҮЙ ГЭЭД БГАА НЬ МАЛЧИН БОЛООД АВРАГА БОЛООД АВЦАГАА. КККК

    Хариулах
  • 103.111.68.3
    2024/01/16

    ЭНЭ БУРУУ БИШ ЭЭ ЯАХАВ МОДООР ХУВМН САВ ХИЙДЭГ ХҮМҮҮСТ ДЭМЖЛЭГ БОЛОХ ЮМ ҮҮНИЙ ТӨЛӨӨ ИЗМ МИЗМ ЯРИАД ДЭМИЙРЭЭД ЯАХАВ ДЭЭ,САЙН МАЛЧИН ГЭЭД Л АЛЬ ЧОЙБАЛСАНГИЙН ҮЕС ДУРСГАЛЫН ЗҮЙЛ ӨГДӨГ БАЙСАН ШҮҮ ДЭЭ ЮУ ГЭЖ Л УС ХИЙХЭЭР ГООЖЧИХДЛГ ЮМ ХИЙЖ БАЙГАА УЛСУУД НЬ ӨГӨХ ВЭ ДЭЭ.ЯМАРТАЙ Ч ӨРГӨМЖЛӨЛ 5 ХАНАТАЙ ГЭР БЭЛЭГЛЭДЭГ БАЙСАН НЬ ХЭВЭЭР БАЙХАА, ЮМЫГ ХАРААЖ ЗҮХЭХ МУУЛАХ НЬ БИДНИЙ ТАРХИНД ГҮН СУУЖЭЭ,ХАРАХАД БАГА МЭТ БОЛОВЧ АЛИВАА АСУУДАЛД ГЭРЭЛТЭЙ ТАЛААС НЬ ХАРЖ БАЙ.

    Хариулах
  • 31.165.93.231
    2024/01/15

    Мөнгө зарж яадаг бнаа, Өргөмжлөл медал өгөөд мөнгий нь өөрсдөөс нь гаргуулаач, наад хоыг чинь хэн тоох вэ тэрбумтан малчид тариаланчид гэрт тавих ч газар олдохгүй, сүү нь ч гоожино

    Хариулах
  • 66.181.179.243
    2024/01/15

    СОЦИАЛИЗМЫН ҮЕД Л НЭГДЭЛИЙН СААЛЬЧИНД НЭГ ИЙМ ХУВИН ӨГДӨГ БАЙСАН ДАА СОЦИАЛИЗМ СЭРГЭЭД БАЙГАА ЮМ УУ. ТЭГВЭЛ МАЛЫГ НЬ УЛСАД ХУРААЖ АВААД НЭГДЭЛ БАЙГУУЛЧИХ НЭРТЭЙГЭЭР НЬ АЙН МАНГАР ХУЛГАЙЧУУД АА

    Хариулах