Мөсөнд авиралтын “Дэлхийн цом”-ын алт, мөнгөн медаль монгол тамирчдынх болов

Х.Батсайхан
2024/01/15

БНСУ-ын “Чонсонг” хотноо болсон мөсөнд авиралтын “Дэлхийн цом”-ын тэмцээнд Монголын баг тамирчид амжилттай оролцлоо.

16 орны 88 тамирчин оролцсон уг тэмцээний эрэгтэйчүүдийн хурдны төрөлд  манай улсын тамирчин Нямдоогийн Хэрлэн алт, Чулуунбаатарын Мандахбаяр мөнгөн медаль хүртжээ. Хүрэл медалийг БНСУ-ын тамирчин Ян Мюн Вүк авсан байна.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна