Пакистан улс өчигдөр Ираны Систан, Белужистан мужийн нутаг дэвсгэр рүү пуужин харважээ. Цохилтын гол бай нь Пакистанд алан хядах ажиллагаа үйлдээд Ираны нутагт байрладаг Белужистаны чөлөөлөх арми гэх зэвсэгт бүлэглэл байсан гэж Пакистаны Гадаад харилцааны яам мэдээлсэн байна. “Анадолу” агентлагийн мэдээлснээр, өчигдрийн дайралтаар тус зэвсэгт бүлэглэлийн долоон объектод цохилт өгчээ.
Пакистан нь уг бүлэглэлийн үйл ажиллагааг хязгаарлах талаар өмнө нь Ирантай яриа хэлэлцээр олонтаа хийсэн ч тодорхой арга хэмжээ аваагүй аж. Тэгсэн байтлаа энэ сарын 17-нд буюу уржигдар Пакистаны нутагт байрлах “Джейш аль-Адль” бүлэглэлийн байрлал руу цохилт өгсөн нь Пакистаныг ижил шалтгаар хариу довтлох шалтгаан болсон байна. Пакистан улс өчигдөр Тегеранаас Элчин сайдаа эргүүлэн татжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна