Японы мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд барилдаж, сэкивакэ цолд хүрч байсан Ичиножёо А.Ичинноровын зодог тайлах ёслол ирэх сарын 11-ний өдөр Токио хотноо болохоор товлогджээ.
А.Ичинноров сүмо бөхийн замналаа 2014 онд эхлүүлж, өнгөрсөн оны тавдугаар сард зодог тайлах хүртлээ 55 башёд барилдахдаа 408 удаа давж, 328 удаа өвдөг шорооджээ. Дээд зиндаанд нэг, жюүрёо зиндаанд хоёр түрүүлж байсан тэрбээр энэ хугацаанд есөн удаа кинбоши шагнал хүртэж байв. Сүмод орсон жилийнхээ арваннэгдүгээр сарын тэмцээнд оргил цол болох сэкивакэд хүрч, Монголын үлэмж биет, ирээдүйн аварга хэмээн цоллуулж байв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна