БНН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх гол горилогчдын нэг гэж тооцогдож байсан Флорида мужийн амбан захирагч Рон Де Сантис нэрээ татаж, Д.Трампыг дэмжихээ зарлалаа. “БНН-ыг дэмжигчдийн дийлэнх нь Д.Трампад дахин боломж олгохыг хүсэж байгаа нь тодорхой болсон” гэж тэрбээр мэдэгджээ.
Айова мужид болсон эхний сунгаанд Д.Трамп 51 хувийн саналаар ялалт байгуулсан нь арын өрсөлдөгчдөөсөө илт тасархай байсан нь Рон Де Сантист нөлөөлсөн байна.
Рон Де Сантис нэрээ татаж, өөрийг нь дэмжихээ илэрхийлсний дараа Д.Трамп маш их баярласан бөгөөд Нью Хэмпширт болсон уулзалтын үеэр “Үнэхээр гайхалтай хүн. Тэр маш сайн сонгуулийн кампани зохион байгуулсан. Энэ тийм ч амаргүй” гэх зэргээр магтжээ.
Гол өрсөлдөгч нь зай тавьж өгснөөр, хуулийн асуудал хаалт болчихгүй бол ирэх арваннэгдүгээр сард болох сонгуульд БНН-аас Д.Трамп дэвших нь бараг ойлгомжтой болж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.9.46.198
Хар арьстнууд азиуд Трампыг дэмжиж байна
Хариулах