Японы мэргэжлийн сумогийн нэгдүгээр сарын тэмцээн Хацү башёд ёкозүна Тэрүнофүжи Ган-Эрдэнэ түрүүллээ. Тэрбээр мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд ес дэхь удаагаа түрүүлэв.
Тэрбээр нэмэлт барилдаанд сэкивакэ Котоновакаг шороодуулсан байна. Котоновака өнөөдөр Тобизару, Тэрүнофүжи озэки Киришимаг ялснаар нэмэлт барилдаан хийсэн аж. Котоновка хэдий түрүүлж чадаагүй ч озэки цолны болзол хангасан бөгөөд сүмо бөхийн холбооноос энэ сарын 31-нд түүний цолыг албан ёсоор олгохоор болсон байна. Котоновака нь мэргэжлийн сүмогийн их аварга Котоказурагийн ач хүү гэнэ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна