"ГАНВОН 2024": Цаначид БНСУ, Хорват, Грек, Тайланд, Бразилыг ардаа орхижээ

Х.Батсайхан
2024/02/01

БНСУ-ын Ганвон хотод болж буй залуучуудын өвлийн олимпын сүүлийн өдөр гүйлтийн цанын холимог буухиа уралдаан Alpensia Biathlon Centre-т болж, 24 орны баг өрсөлдөв. Тус уоралдаанд Германы баг 53:07.3 минутын амжилтаар түрүүлж, Франц (53:13.0), Швейцарын цаначид (53:13.3) мөнгө, хүрэл медалийн эзэн боллоо. Харин Т.Өсөх-Ирээдэй, А.Хүслэн, Н.Нандинцэцэг, Ж.Уянга гэсэн бүрэлдэхүүнтэй манай улсын баг 1:00:27.6 цагийн үзүүлэлтээр 19 дүгээр байр эзлэв. 

Манай цаначдын араас талбайн эзэн БНСУ, Хорват, Грек, Тайланд, Бразилын баг барианд оржээ. Ийнхүү гүйлтийн цанын тамирчид олимпын тэмцээн уралдаанаа өндөрлүүлж байна хэмээн Монголын үндэсний олимпын хорооноос мэдээллээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна