Дугуйн спортын Үндэсний шигшээ баг, Испанийн "Burgos BH" мэргэжлийн багийн тамирчин ОУХМ С.Жамбалжамц АНЭУ-д зохиогдсон "Tour of Sharjah" олон өдрийн тэмцээнд нийлбэр дүнгээр V байр эзэллээ. Тэрбээр энэ амжилтаараа UCI 15 оноог холбоондоо авчирч гараагаа өнгөтэй эхлүүлэв.
Түүний "Burgos BH" баг нийлбэр дүнгээр тэргүүлсэн бол манай тамирчин багтай лидерийн үүрэгтэй уралдаж, хамгийн өндөр амжилтыг үзүүлэв. Манай спорт сонирхогчдын сайн мэдэх, С.Жамбалжамцын хуучин баг болох Малайзын “Теранггану” багаас Анатолий Будиак хувийн амжилтаар гуравдугаарт оржээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна