Түгжрэлийн сайд, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан байсхийгээд л хүн зодсон, загнасан гэх дуулианд өртдөг.
Тэрбээр энэ удаа УИХ-ын гишүүн асан Т.Энхтүвшингийн хамт сонгуульд бэлдэж, орон нутгаар Төрийн дээд одон медалийг шуудай шуудайгаар нь тараагаад явж байх юм.
Өмнөговьд амралтын өдрөөр зохион байгуулсан арга хэмжээндээ АН-ын угшилтай аймгийнх нь удирдлагуудыг “гадуурхсан” нь зарим хүний эгдүүцлийг хүргэсэн харагдана.
Нийслэлчүүдийн толгойны өвчин түгжрэлийг "Би хариуцна" хэмээн сайд болчихоод дорвитой шийдвэр шийдэл гаргах нь бүү өдөр тутмын ажлаа ч хийхгүй хөдөөд хүн цуглуулж "төмөр" тарааж яваа Б.Дэлгэрсайханд ёсзүй гэж байна уу.
Энэ талаар Б.Дэлгэрсайханд шаардлага тавьж, маргасан АН-ын гишүүн Б.Энхмөнх өөрийн цахим хуудсанд “Өмнөговь аймгийн Төрийн албан хаагчдыг бүтэн сайн өдөр бүрэн бүрэлдэхүүнээр нь цуглуулах үүрэг даалгавар өгч заал дүүргэлт хийлгэжээ.
Иргэдийг ядаж ядарч явахад нэг удаа Өмнөговийн төлөө, Дундговийн төлөө дуугарч үзээгүй төрийн түшээд сонгууль дөхсөн цаг үеэр “шуудай” дүүрэн одон медаль тараангаа бас дээр нь Төрийн албан хаагчдыг бүгдийг нь албадан ирүүлж утгагүй яриагаа сонсгох юм гэнэ.
Төрийн албан хаагчдыг дарж байж сахил хүртээнэ гэвэл тийм юм байхгүй шүү. Энэ янзаараа Дорноговь аймгийн иргэд, Төрийн албан хаагчид Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин хоёрын дарамтад ямар их өртөж амрах ёстой өдрөө ч угтах хаалгаа тосон зогсдог бол. Дарга ангид хэлэх үгээ хаана ч хэлдэг байгаарай, иргэд ээ” хэмээн бичжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.185.176
Өрсөлдөгч нарын хорсол атаархал байна даа Монголчууд минь түүхээ уншмаар байна. Ингэж л бусдын боол болдог.
Хариулах202.21.107.94
bas l ichine michne gej medehgui shde ene hulgaich
Хариулах