Google map дээрх газар зүйн алдаатай бичигдсэн хаягуудыг засварлуулжээ

Х.Есү
2024/02/05

Google map дээрх газар зүйн алдаатай бичигдсэн хаягуудыг засварлуулжээ. 

ЦХХХ-ны сайд Н.Учрал АНУ-д ажиллах үеэрээ Монголын газрын зурагт хятад газрын нэр бичигдсэн байсныг засварлуулжээ.

No description available.

Н.Учрал: "Google-ийн Chrome үйлдлийн системийг хариуцсан дэд ерөнхийлөгч Жон Соломонтой уулзлаа. Иргэдийн зүгээс ирсэн хүсэлт болон Газар зүй, геодези зураг зүйн газрын хүсэлтийг уламжлан Монгол улсын нутаг дэвсгэр дээрх газар зүйн байршлын нэрсийг алдаатай бичигдсэнийг өөрчлөн засварлууллаа.

Мөн Google компанитай хамтарч 1,500 хүний нөөц бэлтгэх чиглэлээр хамтын ажиллагаагаа бататгаж, Монголд цахим ур чадварын төв байгуулж, бүс нутагт туршлага хуваалцах чиглэлээр хамтарч ажиллахаар тохиров.

Android in-app purchase-ийг энэ оны 2 дугаар хагаст нэвтрүүлэхээр мөн тохирлоо" хэмээжээ. 

May be an image of 2 people, newsroom and text



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.55.188.105
    2024/02/08

    Учралдаа баярлалаа ухаантай шүү.

    Хариулах