О.Хангай алдарт аваргуудын эгнээнд...

Х.Батсайхан
2024/02/12

Цагаан сарын барилдааныг дархан аваргуудын өмчлөлтэй гэж нэрлэх нь бий. Хэдий улсын наадамд түрүүлж, аварга арслан болсон ч Цагаан сарын барилдаанд тэр бүр түрүүлж чаддаггүй байснаас нь болоод ингэж нэрлэсэн хэрэг. Үнэхээр ч, сүүлийн жилүүдэд л гэхээс Ба аваргын үе хүртэл Цагаан сарын барилдаанд гарын таван хуруунд багтах тохиолдлоос бусдад дархан аваргууд л түрүүлдэг байв. Тиймээс улсын наадам, цагаан сарын барилдаанд хоёуланд нь түрүүлсэн бөхчүүдийг жагсаавал их л цөөн нэрс  бичигдэнэ. Тэр ч утгаараа энэ хоёр барилдаанд түрүүлэх нь бөхчүүдийн нэгэн хүслэн байдаг юм. Гарцаагүй, энэ цаг үеийн бөхийн манлай, даян аварга Н.Батсуурь энэ жагсаалтад байхгүй гэхээр л ямархан бахархалтай амжилт болох нь ойлгогдох биз ээ.  

Тэгвэл энэ жил Ховд аймгийн Буянт сумын харъяат улсын аварга Оргихын Хангай Цагаан сарын барилдаанд түрүүлж, Улсын наадам, Цагаан сарын барилдаанд түрүүлж үзсэн алдарт аваргуудын амжилтыг үргэлжлүүллээ.   

Улсын баяр наадам, Цагаан сарын барилдаанд хоёуланд нь түрүүлж үзсэн бөхчүүд

Дархан аварга Жигжидийн Мөнхбат Улсын наадамд 6, Цагаан сарын барилдаанд 6 удаа түрүүлсэн

Дархан аварга Хорлоогийн Баянмөнх Улсын наадамд 10, Цагаан сарын барилдаанд 8 удаа түрүүлсэн

Дархан аварга Дарийн Дамдин Улсын наадамд 5, Цагаан сарын барилдаанд 1 удаа түрүүлсэн

Дархан аварга Дашдоржийн Цэрэнтогтох Улсын наадамд 4, Цагаан сарын барилдаанд 3 удаа түрүүлсэн

Дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ Улсын наадамд 11, Цагаан сарын барилдаанд 13 удаа түрүүлсэн

Дархан аварга Агваансамдангийн Сүхбат Улсын наадамд 3, Цагаан сарын барилдаанд 2 удаа түрүүлсэн

Дархан аварга Гэлэгжамцын Өсөхбаяр Улсын наадамд 4, Цагаан сарын барилдаанд 3 удаа түрүүлсэн

Улсын аварга С.Цэрэн Улсын наадамд 1, Цагаан сарын барилдаанд 1 удаа түрүүлсэн

Улсын аварга Д.Хадбаатар Улсын наадамд 2, Цагаан сарын барилдаанд 3 удаа түрүүлсэн

Улсын аварга Одвогийн Балжинням Улсын наадамд 1, Цагаан сарын барилдаанд 1 удаа түрүүлсэн

Улсын аварга Долгорсүрэнгийн Сумъяабазар Улсын наадамд 1, Цагаан сарын барилдаанд 2 удаа түрүүлсэн

Улсын аварга Чимэдрэгзэнгийн Санжаадамба Улсын наадамд 1, Цагаан сарын барилдаанд 3 удаа түрүүлсэн 

Улсын аварга Гунаажавын Эрхэмбаяр Улсын баяр наадам, Цагаан сарын барилдаанд тус бүр 1 удаа түрүүлсэн

Улсын аварга Сүхбаатарын Мөнхбат Улсын наадамд 1, Цагаан сарын барилдаанд 1 удаа түрүүлсэн

Улсын аварга Оргихын Хангай Улсын наадамд 1, Цагаан сарын барилдаанд 1 удаа түрүүлсэн

Улсын арслан Батжаргалын Ганбат Улсын наадамд 1, Цагаан сарын барилдаанд 1 удаа түрүүлсэн

Улсын арслан Цэдэвийн Содномдорж Улсын наадамд 1, Цагаан сарын барилдаанд 1 удаа түрүүлсэн










Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.91.3
    2024/02/15

    Жинхэнэ бөх гэдгээ баталж байгаа юм.

    Хариулах
  • 202.55.191.194
    2024/02/13

    БАТ-ЭРДЭНЭ АВАРГЫН ТҮРҮҮ ГЭЖ ДАХИН ДАВТАГДАХГҮЙ САЙХАН АМЖИЛТ БАЙНА ДАА

    Хариулах
  • 66.181.178.197
    2024/02/13

    harin tiin, yag darhan avarguudiin umchlultei. unen shd

    Хариулах