МУГТ Э.Цэндбаатар дараагийн тулаан нь энэ сарын 28-ны лхагва гарагт дараагийн тулаан нь товлогдсон талаар олон нийтийн сүлжээнд зарласан билээ. Тэрбээр тухайн үед өрсөлдөгчийнхөө нэрийг хэлээгүй юм. Тэгвэл боксрек,ком цахим хуудаст манай тамирчны өрсөлдөгчийн талаар мэдээлэл тавигджээ.
Э.Цэндбаатарын өрсөлдөгч нь Мухамед Суморо /Mohamed Soumaoro/ гэдэг, энэ жил 31 настай, жингийнхээ чансааны 141 дүгээрт эрэмбэлэгддэг боксчин байна. 2017 онд мэргэжилд орсноосоо хойш 16 тулалдаж, 14 ялан, хоёр ялагджээ. Харин манай тамирчны хувьд одоогоор жингийнхээ чансааны 30 дугаарт бичигдэж байна.
Энэ жингийн чансааг Жервонта Дэвис тэргүүлж, Шакур Стивенсон, Васил Ломаченко нар эхний гуравт бичигдэж байна. Токио олимпын аварга, манай Э.Цэндбаатарыг эргэлзээтэй ялдаг А.Батыргазиев мөн энэ жинд 14 дүгээрт явна. Тэрбээр 10 тулаанд ялалт байгуулж амжжээ. Түүнчлэн, 2012 оны олимпод манай У.Мөнх-Эрдэнийг ялж мөнгөн медаль авсан Украины Денис Беринчик 18 ялж, нэг ч ялагдаагүй үзүүлэлттэйгээр 16 дугаарт бичигдэж байх юм.
Э.Цэндбаатар, М.Суморо хоёрын тулаан энэ сарын 28-нд Флорида мужийн Плант сэндс хотын Whitesands Events Center спортын ордонд болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна