Сагсанбөмбөгийн шигшээ баг “Азийн цом 2025”-ын сонгон шалгаруулах тэмцээний бэлтгэлдээ гарчээ

Х.Батсайхан
2024/02/16

Монгол Улсын 5х5 сагсанбөмбөгийн эрэгтэй шигшээ баг 2025 оны “Азийн цом”-ын шигшээ тэмцээнд оролцогчийг сонгон шалгаруулах тэмцээний бэлтгэлдээ гарчээ.

Монголын шигшээгийн дундаж нас 26, дундаж өндөр 192.6 см байгаа ажээ. Монголын шигшээ багийн дасгалжуулагчаар Грекийн мэргэжилтэн, “Эрдэнэт Майнерс”-ын дасгалжуулагч Фрагкиас ажиллана. Тэгвэл багийн бүрэлдэхүүнд төвийн тоглогч О.Энхбаатар, А.Азбаяр, Х.Оргил, довтлогч А.Энхбаясгалан, А.Тэмүүжин, А.Ананд, Б.Билгүүн, хамгаалагч Т.Ууганбаяр, Г.Ган-Эрдэнэ, М.Өлзий-Орших, Н.Батбаяр, О.Эрдэнэцогт нар багтсан байна.

Манай баг тэмцээний С хэсэгт БНХАУ, Япон, Гуамын шигшээ багийн хамт багтсан бөгөөд тоглолтууд эхлэхэд зургаахан хоног үлдээд байгаа юм.

Манай үндэсний шигшээ баг  энэ сарын 22-нд БНХАУ-ын багтай эхний тоглолтоо хийнэ.

Дээрхээс хамгийн чухал нь энэ сарын 25-нд Улаанбаатарт Гуамтай хийх тоглолт бөгөөд энд хожвол шигшээ тэмцээнд өрсөлдөх найдлагаа хадгалах юм. 

Учир нь хэсгээс гуравдугаар байраар гарсан зургаан баг шигшээ тэмцээний эрхийн төлөө цааш тоглоно. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна