К.Мбаппегийн “Реал”-тай хийсэн гэрээний санхүүгийн холбогдолтой заалтууд ИЛ БОЛЛОО

Х.Батсайхан
2024/02/20

Францын хөлбөмбөгийн шигшээ, Парисын ПСЖ багийн довтлогч Килиан Мбаппе Испанийн “Реал” багт очих тухай яриа чих дэлсээд будсан. Тэгвэл талууд гэрээгээ аль хэдийнэ байгуулжээ. Эх сурвалж сайтайгаараа зартай “Marca” сонин Килианыг “Реал”-тай 2029 он хүртэл гэрээ хийсэн гээд санхүүгийн холбогдолтой зарим зүйл заалтуудыг ч ил болгосныг хүргэж байна.  Сонинд бичсэнээр бол, Килиан “Реал”-аас татвар төлсний дараах дүнгээр 15-20 сая еврог жил бүр авах юм байна.

Килиан Мбаппе, “Реал”-ын гэрээний санхүүгийн заалтууд /“Marcaсонинд гарсан хувилбараар/

● Мбаппе Мадридад татварын дараа 15-20 сая еврогийн цалин авна  байх болно. Гэрээ байгуулсны буюу Гарын үсэг зурах урамшуулал нь 50 сая евро бөгөөд түүний төлбөрийг гэрээний жилүүдэд хуваах гэнэ.

● Рамон Альваресын баталснаар, Килиан Мадридад өнгөрүүлсэн эхний жилдээ 15 сая евро, хоёр дахь улиралд 16,5 сая, гурав дахь улиралд 18 сая, дөрөв, тавдугаар улиралд 20 сая евро авна.

"Реал"-ын тоглогчдын цалин


Марио Кортегана, Фабрицио Романо нарын хэлснээр, энэ удаад “Реал” Мадрид 2022 онд тавьж байсан саналаасаа хамаагүй бага мөнгө санал болгосон юм байна. Жил гаруйн өмнө  Мадрид Килианд нэг жилд 26 сая еврогийн цалин, 130 сая еврогийн гарын үсэг зурах урамшуулал санал болгож байв.

Килиан Мбаппе өдгөө ПСЖ-д татвар төлөхөөс өмнө жил бүр 72 сая евро авдаг бөгөөд “Реал” Мадридад жилд 30-40 сая евро (төлбөрийн дараа 15-20 сая) болж буурч байгаа аж.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна