Сагсанбөмбөгийн шигшээ баг маргааш 19.30 цагт БНХАУ-тай тоглоно

Х.Батсайхан
2024/02/21

Монгол Улсын 5х5 сагсанбөмбөгийн эрэгтэй шигшээ баг 2025 оны “Азийн цом”-ын шигшээ тэмцээнд оролцогчийг сонгон шалгаруулах тэмцээнд оролцохоор БНХАУ-ыг зорьсон билээ. 

Манай баг тэмцээний С хэсэгт БНХАУ, Япон, Гуамын шигшээ багийн хамт багтсан бөгөөд маргааш 19.30 цагаас БНХАУ-ын Шиан хотноо талбайн эзэн багтай өрсөлдөнө.

Монголын шигшээгийн дундаж нас 26, дундаж өндөр 192.6 см байгаа ажээ. Монголын шигшээ багийн дасгалжуулагчаар Грекийн мэргэжилтэн, “Эрдэнэт Майнерс”-ын дасгалжуулагч Фрагкиас ажиллана. Тэгвэл багийн бүрэлдэхүүнд төвийн тоглогч О.Энхбаатар, А.Азбаяр, Х.Оргил, довтлогч А.Энхбаясгалан, А.Тэмүүжин, А.Ананд, Б.Билгүүн, хамгаалагч Т.Ууганбаяр, Г.Ган-Эрдэнэ, М.Өлзий-Орших, Н.Батбаяр, О.Эрдэнэцогт нар багтаад байна.





Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна