Удахгүй дэлхий дээр унах "Өвгөн хиймэл дагуул"-ын байршил, унах газрын тооцоолол

Х.Батсайхан
2024/02/21

Европын сансрын агентлаг 1995 онд хөөргөж байсан “ERS-2” хиймэл дагуул дэлхий рүү унаж яваа талаар бид мэдээлсэн билээ. Европын сансрын агентлагаас энэ талаар мэдээлснийг ВВС уламжиллаа. Энэхүү хиймэл дагуулыг анх ажиглалтын зориулалтаар хөөргөсөн бөгөөд 2011 онд ашиглалт нь дууссанаас хойш байнга доошилж, өчигдөр дэлхийн агаар мандал руу орж ирэн галан бөмбөг үүсгэн унаж эхэлсэн юм. 

Хиймэл дагуул хоёр тонн жинтэйгээс талаас илүү нь замдаа шатаж үгүй болох ч үлдэгдэл нь суурьшлын бүсэд унавал их биш ч хохирол учруулах эрсдэлтэй гэж мэргэжилтнүүд үзэж буй. Хиймэл дагуулын үлдэгдэл дэлхийн хаана ч унах боломжтой бөгөөд унаж яваа байхшил /рийл тайм/, унах газрын тооцооллыг /Рийл тайм/ цаг тухай бүрд нь тооцоолон гаргаж буй шууд дамжуулалтыг уншигчдадаа хүргэж байна. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна