АНУ 55 жилийн дараа саран дээр аппарат буулгалаа

Х.Батсайхан
2024/02/23

АНУ-ын Сансрын уудмыг шинжлэн судлах төв /НАСА/ дэлхийн дагуулыг судлах хөтөлбөрөө дахин сэргээж, 55 жилийн дараа аппарат буулгажээ. НАСА-гийн захиалгаар “Intuitive Machines” компанийн зохион бүтээсэн  "Odysseus" судалгааны станц өнөө өглөө сарны өмнөд туйлд газардсан байна. АНУ 1969 оны долдугаар сарын 20-ны өдөр саран дээр анх удаа хөлөг буулгаж, Нэйл Армсторонг саран дээр хөл тавьсан анхны хүн болж байснаас хойш ийнхүү 55 жилийн дараа дахин судалгааны аппарат буулгав.  

"Odysseus" станц нь саран дээр зургаан төрлийн судалгааг хийх юм. Тус аппаратыг “SpaceX” компанийн “Falcon 9” пуужингаар хөөргөсөн нь бас нэгэн содон түүхийг бичиж байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна