"Баасан гариг бүр гарч л байгаа бол та архины хамааралтай. Архинд ДОНТОХ эмгэгтэй болсон гэсэн үг"

Zuv.mn
2024/02/26

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлхүсийн санаачлан хэрэгжүүлж буй “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд архины зохисгүй хэрэглээнээс болж иргэдийн эрүүл мэнд, нийгмийн аюулгүй байдал, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах зорилгоор зорилтот олон ажил хийгдэж байгаагийн нэг нь Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төвд Сэтгэц наркологийн тасаг ажиллаж эхэлсэн явдал юм.

Тус тасагт архины хараат байдалд орж донтох эмгэгтэй болсон, архаг мэдрэлийн ядаргаанд орсон, нойргүйдэлд орсон иргэд хандаж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авч эхлээд байна.

 Одоогоор хоёр мэргэжлийн эмч, сэтгэлзүйч тус тасагт ажиллаж байгаа юм. Тэд сүүлийн хоёр сар гаруйн хугацаанд 70 гаруй хүнд эмнэлгийн тусламж үйлчилгээг хүргэсэн нь үр дүнгээ өгч буйг эмч нар болон хэвтэн эмчлүүлж буй иргэд хэлж байлаа.

Цаашид эрүүл мэндийн бусад төвүүдэд Сэтгэц наркологийн тасгийг нээхээр зорьж байгаа бөгөөд мэргэжлийн сэтгэлзүйч, эмч нарыг бэлтгэх асуудлыг салбарын бодлогын хэмжээнд анхаарах ёстойг ч мэргэжилтнүүд онцолж байна.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.212.118.102
    2024/02/27

    Архичин монголчууд нэмэгдсээр байна

    Хариулах