Усанд сэлэгчид залуучуудын Азийн АШТ-ээс хоёс хүрэл медаль хүртлээ

Zuv.mn
2024/02/27

ОУХМ Б.Энхтамир

Филиппин улсын Нью-Кларк хотод зохион байгуулагдаж буй усанд сэлэлтийн залуучуудын Азийн аварга шалгаруулах ес дэх удаагийн тэмцээнээс манай улсын тамирчид хоёр медаль хүртжээ. 

15-17 насны 200 метрийн холимог сэлэлтэд Э.Энхмэнд урьдчилсан гараанд 2:13.03 секундэд барианд орсноор өөрийн гараандаа түрүүлж нийлбэр дүнгээр хоёрдугаар байр эзэлжээ. Харин финалд 2:11.24 секундэд замаа дуусгаснаар түүхэн амжилт үзүүлж, хүрэл медаль хүртсэн байна. 

Мөн 50 метрийн араар даллах сэлэлтийн 15-17 насны ангилалд Э.Эрхэс хүрэл медаль хүртжээ. Тэрээр урьдчилсан гараанд улсын дээд амжилтыг дахин шинэчилж 26.43 секундээр шагналт байранд шалгарсан байна. Ийнхүү усанд сэлэлтийн залуучуудын ААШТ-ээс манай тамирчид хос хүрэл медальтай боллоо. Энэ нь усанд сэлэлтийн спортын түүхэнд байгаагүй томоохон амжилт юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна