МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн боксын дэвжээнд ес дараалсан ялалт байгууллаа

Х.Батсайхан
2024/02/29

МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн боксын ес дэхь тулаанаа Флорида мужийн Плант сэндс хотын Whitesands Events Center спортын ордонд Гвиней гаралтай Канадын боксчин Мухамед Суморотой хийж ялалт байгууллаа. "Хар одос үхэр" хоччтой өрсөлдөгчөө манай тамирчин бүх талаар илүүрхэж хожив. Дхин нэг, хоёр үе байсан бол унагахаар хэмжээний тулаан үзүүллээ, манай гавьяат. 

Мухамед Суморо /Mohamed Soumaoro/ нь Канадын иргэний харъяалалтай /Гарал нь Гвиней/, энэ жил 31 настай, жингийнхээ чансааны 141 дүгээрт эрэмбэлэгддэг боксчин юм. 2017 онд мэргэжилд орсноосоо хойш 16 тулалдаж, 14 ялан, хоёр ялагджээ. Харин манай тамирчны хувьд одоогоор жингийнхээ чансааны 30 дугаарт бичигдэж байсан бөгөөд одоо чансаа ахих юм. 

Энэ жингийн чансааг Жервонта Дэвис тэргүүлж, Шакур СтивенсонВасил Ломаченко нар эхний гуравт бичигдэж байна. Токио олимпын аварга, манай Э.Цэндбаатарыг эргэлзээтэй ялдаг А.Батыргазиев мөн энэ жинд 14 дүгээрт явна. Тэрбээр 10 тулаанд ялалт байгуулж амжжээ. Түүнчлэн, 2012 оны олимпод манай У.Мөнх-Эрдэнийг ялж мөнгөн медаль авсан Украины Денис Беринчик 18 ялж, нэг ч ялагдаагүй үзүүлэлттэйгээр 16 дугаарт бичигдэж байх юм. 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.186.115
    2024/03/02

    БӨХӨӨР БОЛ БАТ-ЭРДЭНЭ АВАРГА. СУМОГООР БОЛ ДАВГАДОРЖ. АМЖИЛТ. БАЯРЛАЛАА. ОДОО ИХ ХУРАЛД СУУНА ШҮҮ ЧИ.

    Хариулах