Олон улсын сагсанбөмбөгийн холбоо /FIBA/ Азийн Аваргуудын лиг / Basketball champions league/-ийн урьдчилсан тэмцээнийг Монгол, Индонези улсуудад зохион байгуулахаар болсноо зарлалаа. Тэмцээнд Азийн “Аваргуудын лиг”-т анх удаа оролцох боломжийг үүсгэсэн найман баг өрсөлдөх бөгөөд нэгдүгээр тойргийг Монголд, хоёрдугаар тойргийг Индонезид явуулах юм байна. Хоёр тойргийн нийлбэрээр хамгийн шилдэг үзүүлэлттэй хоёр нь Азийн клубуудын хамгийн том тэмцээнд орох эрхийг авах юм байна.
Азийн “Аваргуудын лиг”-ийг өмнө нь “Азийн аваргуудын цом” гэж нэрлэдэг байсан бөгөөд энэ жил шинэ нэрээрээ анх удаа зохиогдох аж.
Дөрөвдүгээр сарын 3-7-ны хооронд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах 1-р шатанд Зүүн болон Зүүн өмнөд Азийн орнуудын найман /Монгол, Индонези улсаас тус бүр хоёр баг/ Хонконг, Малайз, Сингапур, Тайландын лигийн аварга багууд оролцоно. Эндээс эхний байрт орсон шилдэг хоёр баг шууд дараагийн шатанд шалгарах бол 2, 3 дугаар байраар шалгарсан багууд хоорондоо хоёр эрхийн төлөө тоглоно. Улмаар шалгарсан дөрвөн баг дөрөвдүгээр 23-26-нд Индонезид эрхийн төлөө сүүлийн чухал тоглолдтоо орох юм байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна