Монголын боксчид олимпын эрх олгох эхний тэмцээндээ оролцох боломжгүй болжээ

Zuv.mn
2024/03/03

Италийн Бусто Арсизиод өнөөдөр эхэлж буй Парис-2024 олимпын эрх олгох эхний тэмцээнд манай улсын тамирчид оролцох боломжгүй болжээ. Тэмцээнд оролцох улсуудын жагсаалтад манай улсын нэр алга байна. Шалтгаан нь одоогоор тодорхойгүй ч мэдүүлгээ хоцроосон гэсэн албан бус мэдээлэл байгаа юм. 

Ингэснээр олимпын наадамд оролцох боксчдын тоо багасах, бүр оролцохгүй байх ч эрсдэл бодитоор нүүрлэж байна. 

Хэрвээ тэмцээнд оролцсон бол 49 эрхээс 1-3 эрх зулгаах боломжтой байв. 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.21.107.52
    2024/03/04

    alivaa holboond ulun darga nariin hums shigdeed , tamirchid hohirood bndaa !

    Хариулах