Марафон гүйлтийн шинэ од

Zuv.mn
2024/03/04

Монголын хөнгөн атлетикт цаашид дэлхийн дэвжээнд амжилтыг нь харж явах нэг шинэ хүнтэй болжээ. Марафон гүйлтийн ОУХМ Галбадрахын Хишигжаргал өчигдөр Токио хотноо болж өндөрлөсөн олон улсын уламжлалт марафоны тэмцээний элит ангилалд 2:26.32 амжилтаар улсынхаа дээд амжилтыг шинэчлэн тогтоож, наймдугаар байрт шалгарав. Тэрбээр сар гаруйн өмнө Хонконгод болсон Азийн АШТ-т түрүүлсэн бөгөөд Токиод үзүүлсэн амжилтаараа “Парис 2024” олимпын нормативыг хангасан юм.

Токиогийн марафоны эрэгтэй, эмэгтэй төрөлд аль, алинд нь тэмцээний дээд амжилт эвдэгдсэн бөгөөд эхний найман тамирчны дунд монгол хүн байна гэдэг бахархалтай юм.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна