Хакухо: Анх сүмод ороод өдөр бүр уйлдаг байлаа

Х.Батсайхан
2024/03/10

“Та нар одоо намайг харахад бүх зүйлдээ сэтгэл хангалуун мэт харагдаж байгаа байх. Гэхдээ эхэндээ бол би өдөр бүр уйлдаг байсан. Эхэндээ маш их өвддөг. Уйлж байхад томчууд “Чиний л сайн сайхны төлөө” гэж хэлэхэд бүр илүү уйлдаг байлаа”.

Шавь нь доод бөхчүүдээ зоддог байсан гэх хэргийн хоморгод орж, мэргэжлийн сүмогоос явах нь бараг тодорхой болоод буй ёкозүна Хакүхо “Japan times”-ын нийтлэлч асан Марк Бактонд нэгэнтээ ингэж ярьжээ. Олон мянган жилийн түүхтэй мэргэжлийн сүмо гэх хаагдмал ертөнцөд анх орсон жаахан хүү бэлтгэл хийгээд уйлах нь байх л үзэгдэл гэж хэлэх хүн байж магадгүй. Гэхдээ, энд арай өөр зүйл байдаг юм биш биз.

“Харийн орноос ирсэн” гэдэг шошго нь япончуудад монгол залууст хатуурхах шалтгаан болж, эсрэгээрээ монголчуудад илүү хичээх, сайжрах, магадгүй амжилтад хүрсэн хойноо буцаад япончуудыг "чангалах" сэдэл нь болдог юм биш биз дээ. 

Монголоос анх сүмо барилдахаар “Ошима” дэвжээнд орсон зургаан монгол залуугийн Кёкүтэнзанаас бусад тав нь нь хүнд бэлтгэл, зодуураас шантарч буцаж ирсэн. Багш нь очиж ятгаж байж Кёкүтэнхо, Кёкүшюзан нарыг буцааж аваачсан. Асашёорюү ч дээрэлхүүлж, зодуулдаг байснаа ярьж байлаа.

2007 онд 17 настай хүү сургуулиасаа оргох гэж байгаад баригдаж, үхтлээ зодуулснаас /Такаши Саито, 2017 онд дэвжээнийхээ бөхчүүдэд зодуулж нас/ хойш л бэлтгэл нэртэй зодуур арай гайгүй болсон. Гэсэн ч “Гадаад дотоод гэж ялгадаггүй”, дэг ихтэй энэ бэлтгэл монголчуудад илүү хатуу байсныг үгүйсгэх аргагүй.

Нөгөө талаар, Монгол их аваргын эзэмшлийн “Миягино” дэвжээг нэг бөхийнх нь алдаанаас хааж байгаа үйлдэлд өөр бусад шалтгаан байхыг үгүйсгэхгүй. Тэр нь монголчуудын мэргэжлийн сүмод тогтоосон ноёрхол, цаашид ч хадгалах нь гэсэн сэтгэгдлийг төрүүлж байгаа хэдэн озэки юм.

“Дэвжээний чөтгөр” хочит Ваканохана Масарү 1998 онд ёкозүна цол хүртсэнээс хойших 26 жилд долоон ёкозүна цолтон төрсний зургаа нь гадаад байгаагийн дотор тав нь монгол байна. Ганц ч гэсэн япон их аваргатай болох мөрөөдөлдөө хөтлөгдөн Кисэносатод ёкозүна цол олготол нөгөөх нь хоёрхон жилийн дотор зодог тайлсан. 

Унаж байгаа нь Кисэносато.

Озэки байсан бол их аваргуудыг нь үе, үе хорлоод, тэрнээс доошхыг нь дараад явж чадах л байсан. Ингэхээр үндсэндээ япон хүнд их аварга цол өгөх нь зодог тайлуулж хойч үеэ улам л монголчуудын аманд хаяж өгч байгаатай адилхан болохыг япончуудад ойлгуулсан. Гарах гарцгүй болгосон. Цаашид ч ийм байх нь гэдгийг япончууд хүлцэж тэвчих хэцүү болсон байж болно.

“Амжилт, мөнгө” гэдэг юм руу хэтэрхий их тэмүүлж монгол, гадаад бөхчүүдийн анд морддог байсан багш нарын үе улирч, гаднынхны эрхшээл тогтсон он жилүүдэд өсөж өндийсөн бөх, зүтгэлтнүүд Мэргэжлийн сүмогийн холбоог захирах болсон байж болно. Ямартай ч сүмог 30 шахам жил үзэж, тодорхой ойлголттой болсон хүний хувьд хэлэхэд, Хакуход оноосон шийтгэл хэтэрхий хатуу бөгөөд энэ нь зүгээр нэг, дэвжээнд гардаг ёс бус үйлдлийг цэгцэлж бусдад нь сургамж өгөх гэсэн бус, харин монголчууд руу чиглэсэн, алсын хараатай алхам гэдгийг л баттай хэлж чадах байна.

Яагаад гэвэл, дээр дурдаад өнгөрсөн, 17 настай сүмочийг нийлж зодож алсан хэрэг гарсны дараа "Токицүказе" дэвжээг хаагаагүй. Комүсүби байсан Футацүрюүг Токицүүмигээр солиод л өнгөрсөн юм.  



Сэтгэгдэл (10)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.40.69
    2024/03/11

    Hue ! Hue ! Banzaai Chi naad Chigtei Gazaraasaa hurdan iree ! Gertee iree !

    Хариулах
  • 202.9.40.69
    2024/03/11

    Odoo Bolno Gertee ireed Aimdaraa Shine Avgai avaad shine bair shine Mashiin. avaad Original Nereerei Aimdaraa

    Хариулах
  • 202.9.40.69
    2024/03/11

    Hue. ! Hue ! Banzaa / Gertee iree - Balaaraad Bailgui Gertee iree - Mongoldoo ireed. Shine Avgai avaad Olon Saikhan Bebe - tei Aimdra Chin Aimdral end Ger - Uls Oron chin. End. Baina - Original. Nereeree Aimdaraa. / Balai - taad Yavaad Baikh yumaa ! Samurai , Yakuza Nariin Bool bolchood Yavaad baih yumaa !

    Хариулах
  • 176.66.87.78
    2024/03/10

    Гадны бөх наадамд хэдэн жил дараалан түрүүлж дархан аварга болвол бид яах бол....

    Хариулах
  • 59.153.115.153
    2024/03/10

    Заавал Японд шоовдорлуулж үлдэхийн хэрэг байна уу даа!! Эх орондоо ирээд сурсан мэдсэнээ эх орныхоо иргэдэд эзэмшүүлж,ард түмэндээ хүндлүүлж байвал яасан юм.

    Хариулах
  • 77.119.175.140
    2024/03/10

    Mongolchuudl huleej avahgui shuu. Tertee tergui golood haysan ulsdaa irj onigootohgui bailgui dee. Ter chigte japandaa yasaa tavi buu manai ulsad ireerei

    Хариулах
  • 202.21.107.23
    2024/03/10

    Gohichinee gohichin.. mungund shunaval ymar bdgiin oilgoj avag

    Хариулах
  • 202.9.46.1
    2024/03/10

    Хүний нутгийн шороо Алт байгаад яахав Хүсэл нь өөр бүсгүй Амраг байгаад яахав Яруу найрагч Р. Чойном

    Хариулах
  • 202.72.240.53
    2024/03/10

    самуурай нарын бодлого санаа гэж

    Хариулах
  • 103.57.95.96
    2024/03/10

    Энэ үнэн байх оо, хэрвээ бид нар өөрсдөө япончуудын оронд байсан бол…гээд боддоо, Баян-Өлгийн казак бөхчүүдийн гал үндэсний их баяр наадамд 5 дараалан түрүү авбал манайд юу болох болоо…үндэсний спортоо харийн хүнээс харамлах сэтгэл … аль ч үндэстэнд ийм байх байхдаа…

    Хариулах