Монгол компанийн үйлдвэрлэсэн тансаг шатрыг Дэлхийн шатрын “Алдрын танхим”-д заллаа

Х.Батсайхан
2024/03/17

АНУ-ын Миссури мужийн Сент Луис хотноо байрладаг Бүх дэлхийн шатрын “Алдрын танхим”-д монгол шатрын цуглуулгыг залах ёслол энэ сарын 11-ний өдөр болжээ.

Ёслол American Cup – 2024 тэмцээний нээлтийн үеэр болсон бөгөөд зохион байгуулагчид нь тэмцээний нээлтийн цанг “Нөхөрлөл” нэртэй уг шатрыг бүтээсэн “Khaan Chess” компанийн захирал Ч.Бат-Оюун, түүний эхнэр, компанийн дизайнер Д.Насанбат нараар цохиулж, хүндэтгэл үзүүлсэн байна. 

Бүх дэлхийн шатрын “Алдрын танхим”-д энэхүү спортын түүхэнд бичигдсэн алдарт шатарчдыг залахаас гадна эртний, эс бөгөөс маш уран тансаг хийцтэй шатруудыг байрлуулдаг бөгөөд шатар сонирхогчид үзэж сонирхдог, нэг ёсны музей юм байна.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна