Э.Цэндбаатар "Парис 2024" олимпын эрхээ авч ороод түрүүлбэл боксын түүхэнд анхдагч болно

Х.Батсайхан
2024/03/19

МУГТ Э.Цэндбаатар "Парис 2024" олимпын эрх олгох тэмцээнд явуулж өгөх хүсэлтийг Монголын боксын холбоонд гаргаад байгаа билээ. Холбоо түүний хүсэлтийг хүлээж авч, тэрбээр эрхээ олж аваад, улмаар Паристын олимпын наадамд түрүүлж гэмээ нь түүхэнд үлдэх амжилт тогтооно. Учир нь, мэргэжлийн боксчид олимпын наадамд оролцох эрхтэй болоод хоёр олимп өнгөрсөн ч аварга болох нь битгий хэл олигтой амжилт гаргаагүй байгаа юм. 

Мэргэжлийнхэн оролцсон анхны олимп нь "Рио 2016". Тус  олимпын наадамд мэргэжлийн боксын гурван тамирчин оролцсон ч медалийн төлөө шалгараагүй. Тамирчин тус бүрээр танилцуулбал,

Амнат Руенроенг-Мэргэжлийн боксын IBF холбооны хөнгөн жингийн дэлхийн аварга асан. Тайландын иргэн. 48 кг-ын жинд манай МУХБ, МУГТ Д.Сэрдамбын гол өрсөлдөгчдийн нэг байсан энэ тамирчин Рио 2016 олимпын дэвжээнд Францын Софьян Умиад хүнд цохилтоор ялагдсан. Франц залуу дараа нь манай Д.Отгондалайг ялж, мөнгөн медаль хүртсэн байдаг.

Хассан Ндам Нжикам-Мэргэжлийн боксын WBO холбооны дэлхийн аварга асан, Камерун улсын иргэн. Тэрбээр эхний тойрогтоо Бразилийн сонирхогч Мишель Борхест ялагджээ.

Кармин Томмасоне-Европын холбооны Мэргэжлийн боксын холбооны хөнгөн жингийн аварга, мэргэжлийн рингэнд 15 тоглолт хийж, нэг ч ялагдаагүй Италийн Кармин Томмасоне Кубын Лазаро Альварест ялагдсан юм.

“Токио 2020” олимпын наадамд анхны удаагийнхыг бодвол мэргэжлийн боксын туршлагатай тамирчид оролцох нь нэмэгдсэн. Тодруулбал, зургаан тивийн 24 улсын 36 эрэгтэй, долоон эмэгтэй тамирчин олимпын наадамд орж өрсөлджээ. Гэхдээ тэр 47 тамирчны 23 нь мэргэжлийн рингэд гурав, түүнээс цөөн удаа тулалдсан нөхөд байсан аж.  



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.21.107.51
    2024/03/19

    Ehleed erhem avchih tegeed harj l suutsgaaya da

    Хариулах