Монгол vs Танзани: Бооцоо тавигчид аль багт нь мөнгөө даатгав?

Х.Батсайхан
2024/03/25

Олон улсын хөлбөмбөгийн холбоо гишүүн холбоодынхоо шигшээ багийг жижиг, том гэж ялгалгүй өөр тивийн багуудтай тоглох боломжийг олгох зорилгоор “FIFA Series” хэмээх цөөн оролцогчтой цуврал тэмцээнийг зохион байгуулж эхлээд байгаа билээ. Энэхүү цувралын эхнийхэд манай улс Азербайжан, Танзани, Болгартай сонгогдож,  эхний хоёртой нь тоглох боломж бүрдсэн. Улмаар энэ сарын 22-нд Танзанитай тоглож, 0:1-ээр дийлдсэн билээ.

Тэгвэл манай улс өнөөдөр Танзанийн шигшээ багтай тоглох бөгөөд бооцооны төвүүд Танзани хожих илүү боломжтой гэжээ. Тоглолтын статистикаас харвал, Танзанийн шигшээ сүүлийн найман тоглолтдоо хожигдсон бол Монголын шигшээ долоон тоглолтдоо хожигдсон. Манай баг жилийн өмнө Гүржийн хаалганд хамгийн сүүлийн гоолоо оруулжээ.  



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.55.188.45
    2024/03/25

    Азeрбайжантай тоглоод хожигдсон, 2024.03.24 нд Танзанитай тоглоно.

    Хариулах