Дундговь аймаг жүдо бөхийн аваргуудаа тодрууллаа

Zuv.mn
2024/03/29

Дундговь аймгийн жүдо бөхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 24, 25-ны өдрүүдэд боллоо. Тэмцээнд аймгийн төвийн ерөнхий боловсролын таван сургууль, Хулд, Өндөршил, Гурвансайхан, Дэлгэрхангай, Эрдэнэдалай, Өндөршил сумдын нийт 200 гаруй тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, шилдгүүдээ тодруулжээ.

Тус аймаг  2022 оныг “Хүний хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж, жилийн ажлын хүрээнд аймгийн Засаг дарга Ц.Мөнхбатын санаачилгаар Монголын Жүдогийн академийн салбарыг байгуулж, хүүхэд, залуусыг жүдогийн спортоор хичээллэх боломжийг бүрдүүлсэн юм.

Ийнхүү Жүдогийн спортыг тууштай хөгжүүлэх зорилгоор академийн багш, дасгалжуулагчдыг КЮҮ-ДАН системийн дасгалжуулагчийн сургалтад хамруулан, мэргэжлийн дасгалжуулагч, Үндэсний шүүгч нарыг бэлтгэснээр жүдо бөхийн спортыг сонирхогчид, хичээллэгсдийн  тоо жилээс жилд өсч байна.

Монгол Улсад хөгжөөд 51 жилтэй золгож байгаа жүдо бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах Эрэгтэйчүүдийн 45 дахь, Эмэгтэйчүүдийн 30 дахь удаагийн тэмцээнийг 2022 онд Дундговь аймагтаа анх удаа зохион байгуулсан юм.

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна